1. Зөгийн бал, бор сахартай гуужуулагч
Бор сахар нь байгалийн гайхалтай гуужуулагч болдог. Хэрэв бор сахар байхгүй бол энгийн цагаан сахар хэрэглэсэн ч болно. Тал аяга зөгийн бал, тал аяга бор сахар, 1 хоолны халбага оливийн тос, дуртай үнэртэй тосноос 1 дуслыг хийгээд бүгдийг нь холино. Нүүрэндээ түрхээд массаж хийн илүүдэл үхэжсэн арьснуудыг гуужуулна. Дараа нь бүлээн усаар зайлна. Дараа нь чийгшүүлэгч түрхээрэй.
2. Овъёосны гурилтай гуужуулагч
1 аяга овъёосны гурил, 1 хоолны халбага бор сахар, 1 цайны халбага оливын тос, 2 хоолны халбага сүү, 1 өндөгний цагааныг саванд хийж бүгдийг нь холиод нүүр болон хүзүүндээ түрхэж гуужуулна.
3. Кофены шаар, какаотой гуужуулагч
Энэхүү гуужуулагч нь арьсыг цайруулж, гэрэлтсэн болгох үйлчилгээтэй ба бага зэрэг зөгийн бал, тос нэмснээр гайхалтай чийгшүүлэгч болно. Тал аяга кофены шаар, тал аяга хуурай какао, ¼ аяга оливийн тос, ¼ аяга зөгийн балийг саванд хийж холино. Нүүрэндээ түрхэж гуужуулаад бүлээн усаар зайлсны дараа бүлээн алчуураар нүүрээ арчаарай.
4. Хан боргоцой, папайя жимсний гуужуулагч
Энэхүү гуужуулагч нь арьсыг тайвшруулдаг бөгөөд скраб гэхээсээ илүү гуужуулагч маск гэсэн үг. ¼ аяга дөрвөлжин хэрчсэн хан боргоцой, ¼ аяга жижиг дөрвөлжин хэрчсэн папайя, 2 хоолны халбага бор сахар, 1 хоолны халбага оливийн тос, 1 хоолны халбага зөгийн бал орно. Жимснүүдээ нухаад бусад орцтойгоо холино. Нүүрэндээ түрхээд хэдэн минут байлгасны дараа бүлээн усаар угаана.
5. Бор сахартай энгийн гуужуулагч
1 хоолны халбага бор сахар, 1 цайны халбага оливийн тос орно. Бор сахараа алгандаа хийгээд дээр нь тосоо хийнэ. Хуруугаараа зуурмаг зуураад нүүрэндээ түрхэж дугуйлсан хэлбэрээр массаж хийнэ. Бүлээн усаар угааж, бүлээн алчуураар арчсаны дараа чийгшүүлэгч түрхээрэй.
6. Тоортой гуужуулагч
Бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд хөргөгчинд 7 хоног хадгалж болно. Хальс, ясыг нь авсан 1 ширхэг тоор, тал хоолны халбага оливийн тос, тал хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага бор сахар орно. Тоорыг блэндэрт хийж няцална. Хэрэгтэй бол бага зэрэг ус нэмээрэй. Дараа нь бусад орцтойгоо холиод нүүр, хүзүүндээ түрхэж, гуужуулна. Нүүрэндээ 5 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.
7. Шар айрагны хөрөнгө, тарагтай гуужуулагч
1 ½ хоолны халбага нунтаг шар айрагны хөрөнгө, 2 цайны халбага бор сахар, 2 цайны халбага тараг, 1 цайны халбага зөгийн балыг бүгдийг нь холино. Хүзүү болон нүүрэндээ түрхээд хэдэн минут байлгасны дараа бүлээн усаар угаана.
Comments
Post a Comment