Хүссэнээ ид, гэхдээ цагт хуваа

Хүссэнээ ид. Гэхдээ цагт хуваа. Өдөрт 3 удаа махан хоол идэхийг зөвлөж байна. Мөн энэхүү системийн үед кофе, цай, тэр ч байтугай алкохоль хэрэглэсэн ч болно гэнэ шүү. Харин ингэхдээ элсэн чихэрийг бор сахараар сольж, алкохоль хэрэглэмээр бол улаан хуурай дарс уухыг зөвлөж байна. Мөн өглөөний цайг хэрхэвч алгасаж болохгүй.
Одоо хамгийн чухал дүрэм. Өдрийн 12:00 цаг хүртэл хүссэнээ ид. Бүр чадвал бүтэн торт ч хамаагүй. Ганцхан зүйлийг л хориглоно. Тэр бол сүүтэй шоколад. Идмээр байгаа бүх зүйлээ 12 цагаас өмнө л амжуулаад идчих. Харин 12 цагаас хойш зарим хүнсийг хориглоно. Үүнд та бүхэн ихэвчлэн сайтар мэддэг цагаан будаа, гоймон, төмс, чихэр гэх мэт таргалуулдаг хүнснүүд орно. Гэхдээ хоолоо хорь гэсэн үг биш шүү. Цагаан будааг бороор солиод үхэр, тахиа, загас гээд хүссэнээ л ид. 12-18 цагийн хооронд эрүүл зөв хооллохыг хичээгээрэй. Харин оройны хоолыг 18 цагаас хойш оройтуулах хэрэггүй. Бүр өлсөөд байвал 20 цагийн үед хөнгөн ногооны зууш хийж идэж болно. "Минус -60” системийн дүрэм нь ердөө л ийм. Бас энэ дэглэмд усыг литр литрээр нь уухыг зөвлөдөггүй. Гэхдээ өдөрт уух ёстой норм усаа уухыг зөвлөдөг.
Мөн системийн хооллолтын салшгүй нэг хэсэг нь дасгал гэнэ. Үүнд юу ч байж болно. Өдөр тутмын хөнгөн алхалт, усан бассейн, фитнесс клуб, эсвэл гэртээ амархан дасгалуудыг өдөрт 30 минут хийхэд хангалттай.
Бие махбодио хооллохгүйгээр хэтэрхий хатуу дэглэм барих нь жингээ хасах биш улам дарамт үүсгэдэг юм шүү.
Comments
Post a Comment